ХӨВСГӨЛ: Нийт 88399 сонгогч санал өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор 7:00 цагт эхэллээ.
Орон нутгийн сонгуульд нийт 552 мандатын төлөө 1084 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Тодруулбал, аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө Монгол ардын нам, Ардчилсан нам, Иргэний оролцооны нэгдэл нам гэсэн 3 намын 82 нэр дэвшигч өрсөлдөнө.
Сумын ИТХ-д 23 суманд 511 мандатын төлөө 1014 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Өглөөний 8:00 цагийн байдлаар санал хураалтын
явцад гарсан зөрчил дутагдалгүй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн
хорооны дарга Б.Одончимэг мэдээллээ.