Улаанбаатарт 1-3 градус дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-10-16 08:06:39

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын  нутгийн  хойд хэсгээр цас  орно.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун  хойноос эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14 -16 метр хүрч шороон  шуурга шуурна. Хүйтэрч  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн,Увс нуур болон Их нууруудын хотгороор 4-9 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр.  Хүйтэрч 1-3 градус дулаан байна . Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ