УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛУИХ-д Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж байна. УИх-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар хамтарч иргэдтэй хийх уулзалтаа хийж байна. Тэд эхлээд Дархан сумын иргэдтэй хийх уулзалтаа 18 багуудыг зургаан хэсэг болгон зохион байгуулан хийж байгаа юм.
Гишүүд УИХ-аас баталсан хууль тогтоомжууд болон Засгийн Газраас дэвшүүлсэн зорилт хэрэгжүүлж байгаа ажлыг иргэдэд танилцуулж санал бодлыг нь сонсож явна. Уулзалтад оролцогсод тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн болон оюутны 70 мянган төгрөг, Засгийн газар, орон сууцны 5-8 хувийн хүүтэй ипотекийн зээл зэрэг иргэдийн амьдралд алхам тутамд тулгарч байдаг асуудлуудыг хөндөн ярьж байлаа.
Энэ үеэр орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хуучин 80 мкв-ын хэмжээг 100мкв болгож шинэчилсэн, мөн 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн суралцагсдад олгох Үндэсний тэтгэлгийн үүссэн өр, төлбөрийг барагдуулах, цаашид 2016 он дуустал үргэлжлүүлж олгох зорилгоор боловсролын зээлийн санд тусгагдсан 90 тэрбум төгрөгөөс 20 тэрбум 509 сая төгрөгийг үндэсний тэтгэлгийн зардалд шилжүүлж тусгасан зэрэг мэдээллүүдийг УИХ-ын гишүүд өгч байв. Гишүүд тус аймагт ажиллах хугацаандаа нийт дөрвөн сумын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.
Б.Норовсамбуу