“Жуулчин төгөл” аяныг 3 дахь жилдээ хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-09-24 16:09:42

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дэлхийн аялал жуулчлалын өдөр болон Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд аялал жуулчлалын салбарт ажиллагсад энэ сарын 29-нд мод тарих намрын өдөрлөгийг зохион байгуулна.


“Жуулчин төгөл” аян нь 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ үеэр 1067 мод тарих юм. Өмнөх жилүүдэд тус салбарынхан уг төгөлд  нийт 400 гаруй мод тарьсан аж.


НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын санаачилгаар жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон дэлхий тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд, 1954 онд Гадаад худалдааны яамны дэргэд “Гадаадын жуулчдад үйлчлэх товчоо” нэртэй анхны нэгжийг байгуулж, анчин жуулчид болон социалист хамтын нөхөрлөлийн орнуудын иргэдэд үйлчлэх болсноор Монгол оронд аялал жуулчлал хөгжих эх суурь тавигдсан гэж үздэг.

Холбоотой мэдээ