СЭЛЭНГЭ: 3Х3 сагсан бөмбөгийн стандарт талбайг дотоод нөөц бололцоогоо ашиглан байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-16 13:02:49

Сүхбаатар, 2024 оны есдүгээр 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан ахлагчийн жилийн хүрээнд, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтан тус газрын "Ахлагчийн зөвлөл"-өөс санаачлан 3Х3 сагсан бөмбөгийн стандарт талбайг дотоод нөөц бололцоогоо ашиглан байгуулсан байна.

 

3.600.000 төгрөгийн өртөг бүхий тус талбайн нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт болж, алба хаагчдын дунд 3Х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

 

Тэмцээнд 10 багийн 40 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс тэргүүн байр цом, алтан медалийг ахлах ахлагч Э.Идэрхүү ахлагчтай баг хүртлээ.

 

Удаах байруудад ахлах ахлагч Б.Ганжолоо, ахлах ахлагч Г.Батхуяг ахлагчтай багууд шалгарлаа.

 

Үзэгчдийн дунд зохион байгуулсан хамгийн үзүүүтэй тоглолт алсын зайн шидэлтийн тэмцээн байлаа.

 

Тус тэмцээний тэргүүн байрт Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч М.Энхбаяр, дэд байрт Гал түймэр унтраах аврах, 36 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Батсуурь, гутгаар байрт газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа Э.Мөнхбаатар нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.


Холбоотой мэдээ