БАЯН-ӨЛГИЙ: Нийт нутгийн 77.9 хувьд нь бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-06 15:25:39

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, талбайн хэмжээ, ашиглах хугацаа болон малын тоо зэрэг мэдээлэлд үндэслэн тооцоолон гаргалаа.


Судалгаагаар зуншлагын байдлыг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 15 гаруй хувьд сайн, 50 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын нутгаар муу гэж үнэлсэн байна.


Бэлчээрийн даацыг тооцоолон гаргасан дүнгээс харахад нийт нутгийн 77.9 хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн байна. Тодруулж хэлбэл, тус аймгийн нутгийн зөвхөн 7.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 14.8 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй байгаа. Харин нутгийн 49.4 хувьд нь бэлчээрийн даац 1-3 дахин, 12.8 хувьд 3-5 дахин, 18.7 хувьд олон дахин хэтэрсэн нь тогтоогдсон байна. 

Холбоотой мэдээ