ОРХОН: Дархан-Эрдэнэтийн чиглэлийн авто замыг засварлаж өгөхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-09-05 17:57:22
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Орхон аймаг хотын доторх 130 км замынхаа 30 км-ийг энэ онд шинэчилж байна. Үлдсэн 100 км-ийг засаж сайжруулахад 200 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Иймд ирэх оны улсын төсөвт авто замын засварт 100 тэрбум төгрөг тусгаж өгөхийг аймгийн ИТХ, Засаг дарга нар Зам тээврийн яаманд хүслээ.


Мөн Дархан-Эрдэнэт чиглэлийн улсын чанартай А1001 авто замыг шинэчлэхийг хүсэж 2001 оноос хойш асфальт бетонон хучилтыг бүрэн шинэчлээгүйг онцоллоо.


Түүнчлэн Орхон аймаг руу автомашинаар нэвтрэх хэсгийн төлбөр тооцооны цэгийг нүүлгэн шилжүүлэхийг хүслээ. Учир нь Орхон аймаг руу нэвтрэхээс өмнө уг цэг байрлах ёстой байтал Жаргалант сумаас аймаг хүртэлх 15 км зайд байрлаж байгаа нь олон иргэнд төвөг учруулж байгаа юм. Иймд эдгээр асуудлыг шийдэхэд анхаарч өгөхийг аймгийн удирдлагууд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын багийг ирэх үед уламжиллаа. 

Холбоотой мэдээ