Дэлхийн залуучуудын хөгжлийн форумд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-05 17:10:13

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. CREC Эрдэс Баялгийн Групп ”Шинь Шинь” ХХК-ийн залуу ажилтан Д.Баярхүү CREC Корпорацийг төлөөлөн БНХАУ-д зохион байгуулсан “Дэлхийн Залуучуудын Хөгжлийн Форум-2024”-д оролцлоо.


Дэлхийн хөгжилд залуусын хөгжлийг дэмжих, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тэдний оролцоо, хувь нэмрийг дээшлүүлэхээр зохион байгуулдаг тус форумыг 2022 онд БНХАУ-ын дарга Ши Жинь Пин дэлхийн хөгжлийн дээд түвшний хэлэлцээний үеэр зарласан билээ.



“Залуус хамтдаа сайхан ирээдүйг бүтээцгээе” уриан дор болсон энэ удаагийн форумд дэлхийн 130 гаруй улс, 20 гаруй олон улсын байгууллагын төлөөлөл 2000 гаруй залуус цахимаар болон өөрийн биеэр оролцжээ. CREC Корпорацийг төлөөлөн оролцсон Д.Баярхүү дээд хэмжээний энэ форумд Монгол Улсаа болон  “Шинь Шинь” ХХК-ийгг танилцуулахын зэрэгцээ эх орныхоо залуусыг төлөөлж, дэлхийн хөгжил, тулгамдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэлээ.



Тэрээр ажлын гараагаа “Шинь Шинь” ХХК-д Лабораторийн хэлтсийн дээж авагчаар 2019 онд эхлүүлж, 2022 оноос хэлтсийнхээ ээлжийн ахлахаар томилогдон ажиллаж байгаа юм.



Холбоотой мэдээ