ДУНДГОВЬ: Аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох намуудыг бүртгэснээ мэдэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сонгуулийн хороо хуулийн хугацаанд аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлт ирүүлсэн 3 намыг бүртгэснийг мэдээлэв. Тодруулбал, МАН, Ардчилсан нам, Иргэний хөдөлгөөний нам орон нутгийн хурлын сонгуульд оролцохоор болсон байна.
Тус сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшүүлэх ажиллагаа 8 дугаар
сарын 27-ноос 9 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилж, 9 дүгээр сарын 5-ны дотор нэр
дэвшигчид Сонгуулийн хороонд материалаа хүлээлгэн өгөх ёстой.
Сонгуулийн хороо нэр
дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх
асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргасны дараа 9 дүгээр сарын 26-нд нийтэд
мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.
Аймгийн ИТХ-ын сонгуулийн хувьд 23 тойрогт 25 мандатын төлөө өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, Эрдэнэдалай сум нэг тойрог, 2 мандат, Сайнцагаан сум 9 тойрог, 10 мандаттай бол бусад 13 сум тус бүр нэг тойрог, нэг мандадтай. Харин 15 сумын ИТХ-ыг сонгох сунгууль 62 тойрогт 291 мандаттай байх юм.