57 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-12 19:16:49

Монголбанк өнөөдөр 1 долоо хоногтой 57 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 15.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа.

Ингэснээр  1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 471.6 тэрбум төгрөгт хүрэв. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

 Б.Заяа

Холбоотой мэдээ