ДУНДГОВЬ: HWPL олон улсын байгууллагатай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-08-19 16:06:01
altantogos

Мандалговь, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар HWPL (Тэнгэрийн соёл, дэлхийн энх тайван, гэрлийн сэргээлт) олон улсын байгууллагатай хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.  


Аймгийн ЗДТГ-ын мэдээлснээр тус байгууллагын Боловсролын хэлтсийн менежер Ж.Намжилмаагаар ахлуулсан ажлын баг Дундговь аймагт ажиллаж, энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяртай албан уулзалт хийжээ.


Уулзалтын үр дүнд тус аймагт номын сан байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, залуучуудыг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах, малчид болон зорилтот бүлгийнхэнд туслах зэргээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон байна.


HWPL олон улсын байгууллага нь нийгмийн сайн сайханд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа, сургалт хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг ба хамгийн сүүлд 2023 онд малчдад туслах “Инээмсэглэл дүүрэн өвөл” аяныг зохион байгуулж, аяны хүрээнд Дундговь аймгийн малчдад дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн энхтайвны боловсролын хөтөлбөрийг тус аймгийн Эрдэнэдалай, Адаацаг суманд хэрэгжүүлж байсан туршлагатай байгууллага юм. 

Холбоотой мэдээ