Ерөнхийлөгч Н.Назарбаев эмчлүүлж байгаа тул Азербайжан болон Арменид айлчлахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАСТАНА./TASS/. Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ханиад хүрсэн тул энэ сарын 12-14-ний өдрүүдэд Азербайжан болон Армени улсад айлчлах боломжгүй боллоо гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Айдос Укибай мэдэгдсэн байна.
Төрийн тэргүүн энэ долоо хоногийг дуустал олон улсын чанартай арга хэмжээнүүдэд оролцохгүй гэдгийг тэрбээр дурдлаа. Иймээс Ереван хотод 14-ний өдөр болох Хамтын аюулгүй байдлын Гэрээний орнуудын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтад Казахстан улсын Ерөнхий сайд оролцох ажээ.
“Ерөнхийлөгч Назарбаев ханиад хүрсэн тул эмчлүүлж байгаа” тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлсэн юм.
Б.Адъяахүү