ХОВД: Жаргалант сумын зарим өрхөд хүнсний тусламж олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Жаргалант сумын 12 багийн зорилтот
бүлгийн өрхүүдэд Ховд аймгийн Онцгой комиссоос хүнсний тусламж олголоо.
Тодруулбал, Жаргалант сумын 12 багийн 80 өрхөд 40 уут гурил, 40 уут будаа олгосныг өнөөдөр хүлээлгэн өгөв. Эдгээр өрх нь хүнсний эрхийн бичигт хамрагддаггүй, ам бүлийн тоо 5-аас дээш, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, өрх толгойлсон зэрэг зорилтот бүлгийн амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой юм.
Ховд аймгийн төв буюу Жаргалант
сум 40 мянга гаруй хүн амтай. Тус сумын гэр хорооллын бүсэд 6000
өрх амьдарч байна.