Хятадад илүүдэл жинтэй хүүхдийн тоо хурдацтай нэмэгдэж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2016-10-12 12:00:50

БЭЭЖИН. /KAZINFORM/.  Хятад улс 2025 он гэхэд илүүдэл жинтэй залуучуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх хандлагатай байна гэж Хэт таргалалттай тэмцэх дэлхийн холбоо мэдэгдлээ. Тус улсад хэт тарган, илүүдэл жинтэй залуусын тоо нэмэгдсээр байгаа аж.

Тус холбооны мэдэгдсэнээр, хэрвээ энэ хандлага цаашид үргэлжилсээр байх аваас эх газрын Хятадын 5-18 насны илүүдэл жинтэй хүүхэд, өсвөр насныхны тоо 2025 он гэхэд Испанийн нийт хүн амын тооноос даван 48.5 саяд хүрэх төлөвтэй байна. Харин Энэтхэгийн илүүдэл жинтэй залуусын тоо 2025 он гэхэд 17.3 сая, АНУ-ынх 16.7 саяд хүрнэ гэсэн баримжаа тоо байгаа аж.

2013 оны мэдээллээр, илүүдэл жинтэй хүүхэд залуучуудынх нь тоо хамгийн хурдацтай өсч буй дэлхийн 20 улсын наймдугаарт Хятад улс орж байжээ. Илүүдэл жинтэй хүүхэд, залуусын тоогоор Вьетнам, Азербайжан болон Серби тэргүүлж байна.

Хөдөлгөөний идэвхгүй байдал болон junk food буюу түргэн хоол, хийжүүлсэн ундаа зэрэг чанар муутай хоол хүнс идэж байгаа нь дэлхий дахинд илүүдэл жинтэй хүүхэд, залуусын тоо нэмэгдэхэд нөлөөлж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ