Дорнодын нутгаар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-08-03 08:42:25

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/.   Цаг уур, орчны шинжилгээний гаүрын мэдээлснээр, Дорнодын нутгаар өнөөдөр бороо орно.


Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.      


Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +4...+9 градус, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +13...+18 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

Холбоотой мэдээ