Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-07-31 16:32:32

ТОКИО, 2024 оны долоодугаар сарын 31 /NHK/. Японы Төв банк мөнгөний зөөлөн бодлогоо цуцлахад чиглэсэн томоохон алхмыг хийлээ. Тодруулбал, бодлогын хүүгээ он гарснаас хойш хоёр дахь удаагаа өсгөж, 0.25 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.


Төв банкны хоёр өдрийн хуралдаан дууссаны дараа буюу лхагва гарагт энэ тухай мэдэгдсэн байна. Энэ оны гуравдугаар сард тус банк сүүлийн 17 жилийн хугацаанд бодлогын хүүгээ анх удаа өсгөж, сөрөг үзүүлэлттэй буюу -0.1 хувь байсан хүүг 0-0.1 хувь болгож өөрчилсөн юм. 


Мөн Төв банк засгийн газрын урт хугацааны бондын худалдан авалтаа сааруулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, 2026 оны эхний улирал гэхэд сард худалдан авах бондын хэмжээг 3 их наяд иен буюу 19.5 тэрбум ам.доллар болгон бууруулахаар шийдвэрлэжээ. Одоогоор тус банк сард 6 их наяд иений /ойролцоогоор 39 тэрбум ам.доллар/ үнийн дүн бүхий засгийн газрын өрийн бичгийг худалдан авч байгаа юм.



Холбоотой мэдээ