Багш нарын баяраар үндэсний хувцсаар гоёжээ

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 12:27:35

Монголын багш нарын 49 дэх өдөр, соёлын ажилтны өдрийг 10 сарын 05 ны өдөр  хамтатган тэмдэглэв. Энэ өдөр багш нар Галдан бошигт хааны талбайд урлагийн тоглолт хийж, бүгдээрээ үндэсний хувцсаар гоёж, мэргэжил нэгтнүүд нэгдэн жагсав.

Аймгийн  Хөгжимт драмын театрт баярын нэгдсэн хурал хийж аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан болон Боловсролын газрын дарга Б.Ундрах нар багш нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Монголын багш нарын баярын өдөр  ахмад дунд залуу үеийн багш нар хуран цуглаж өнгөрсөн жилийнхээ ажлын ололт амжилтыг дурдан, бусдаа манлайлан ажилласан тэргүүний багш нарыг шагнаж урамшууллаа.

Багш нарын баяраар  Засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 9 багш, Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шагналаар 6 багш, Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал “Багшийн гавьяа” одонгоор 5 багш, аймгийн Засаг даргын Жуух бичгээр 55 багш, аймгийн Засаг даргын Өргөмжлөлөөр 16 багш, Ахмад зүтгэлтэн цол тэмдэгээр 1 багш, Боловсролын үйлчилгээний хүндэт ажилтанаар 2 багш, Монголын тэргүүний багш цол тэмдэгээр 3 багш, Шилдэг багш 1, Хөдөлмөрийн аварга 1 багш шагнуулж ажил хөдөлмөрөө үнэлүүллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ