С.Пауэр Умард Солонгост авсан хоригийг чангатгахыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-11 11:54:42

СӨҮЛ. /NHK/. Умард Солонгост хатуу хориг арга хэмжээ авах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг ойрын үед батлахын тулд АНУ, БНСУ хоёр хамтран ажиллахаар тохиролцлоо.

НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Саманта Пауэр болон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бен Се нар өчигдөр Сөүл хотод дээрх асуудлаар тохиролцсон байна.

С.Пауэр Умард Солонгосын явуулсан цөмийн туршилт, баллистик пуужин хөөргөх ажиллагааны эсрэг авах хариу арга хэмжээг хэлэлцэхээр бямба гарагт БНСУ-д иржээ. 

С.Пауэр, Юн Бен Се нар Умард Солонгосын удирдлагын хандлагыг хэрхэн өөрчлөх боломжтой вэ гэдэг талаар санал бодлоо солилцсон байна. Үүний зэрэгцээ тэд Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээ чангатгах тухай тогтоолыг аль болох ойрын үед батлуулахын тулд Аюулгүйн Зөвлөлийг шахаж шаардахын тулд хамтран ажиллахаар тохиролцжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ