ХӨВСГӨЛ: Мөрөн сумын 13 дугаар багийн 20 өрх усанд автжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-11 18:59:37

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 11. /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт усархаг аадар бороо орсны улмаас Мөрөн сумын Эрчим 13 дугаар багийн үерийн далан сэтэрч 20 өрх усанд автсан байна.


Тус газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.



Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө буюу 11-12-нд шилжих шөнө Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орох төлөвтэй. 


Аялал зугаалгаар аян замд яваа иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ