Сонгуулийн сурталчилгааны үеэр үер усны аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-21 11:58:11

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилтан, ухуулагч нар, иргэд үер усны аюулаас болгоомжилж, өөрийн болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хангахыг Хүний эрхийн үндэсний комиссоос анхааруулав.


Түүнчлэн уул уурхай, холын тээврийн салбарт ажиллаж буй ажилтан ажиллагсдыг энэ сарын 28-нд саналаа өгөх боломжоор хангахыг зөвлөлөө. Үүний зэрэгцээ эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатай.


Тухайлбал, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон, албадан эмчлүүлж байгаа иргэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой гэж тус комиссоос мэдээллээ.



Холбоотой мэдээ