Т.Вернер “Тоттенхэм”-д дахин нэг улирал зээлээр тоглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 29 /RIA Novosti/. Английн хөл бөмбөгийн “Тоттенхэм” клуб герман довтлогч Тимо Вернертэй гэрээгээ сунгасан тухай тус клубийн цахим хуудсанд мэдээлжээ.
Гэрээнд тоглогчийг “Лейпциг” клубээс худалдаж авах боломжийг тусгажээ. Ирэх улирлын төгсгөлд түүнийг 15-16 сая еврогоор худалдаж авч магадгүй байна. Өдгөө 28 настай Т.Вернер энэ оны нэгдүгээр сард “Тоттенхэм”-д “Лейпциг” клубээс зээлээр ирсэн юм. Тэрбээр Английн Премьер лиг болон цомын тэмцээний 14 тоглолтод оролцож, хоёр гоол оруулж, гурван удаа оновчтой дамжуулжээ. Т.Вернер мөн Германы “Штутгарт”, Английн “Челси” багуудад тоглож байсан юм.