ӨНӨӨДӨР: “Шинэ хоршоо” хөдөлгөөний явцын талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/.
Тавдугаар сарын 28-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
-УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
10:00 цагт: МУБИС-д: Багшийн хөгжлийн үндэсний төвийн нээлт болно. Утас: 9900-8259, 9900-2030.
10:30 цагт: Төрийн ордонд: Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан "Малын гаралтай түүхий эдийг
боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын
төсөл"-ийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, зөвлөх
З.Мэндсайхан, Б.Даваадалай нар мэдээлнэ.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11:00 цагт: "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв"-өөс “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлнэ.
11:30
цагт: СХД-ийн 27-р хороонд дахин төлөвлөлтийн нэрээр "Монтай Бүрд" ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд байр захиалаад орон гэргүй болсон иргэд өлсгөлөн зарлаад буй талаар мэдээлнэ. Утас:
9111-1208.
15:00-18:00 цагт: ГХЯ-нд: Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас 10-р сарын 10-12-нд болох
олон улсын уул уурхай, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн, “MINEPRO 2024” чуулганы талаар танилцуулна..
14:00 цагт: Монголын уран зургийн галерейд: МУЭ-ийн шагналт зураач Лувсангомбын Гүрсэдийн 80 насны ойд зориулсан "СЭТГЭЛ ШИНГЭСЭН ӨНГӨ" хүндэтгэлийн үзэсгэлэн нээгдэнэ.
15:30 цагт “Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлд” уриатай Startup Challenge Mongolia 2024 тэмцээний Гранд финал-Демо дэй МҮХАҮТ-д болно.
16:00 цагт: Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд: “БИЧИГ СОЁЛ-2024” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно.
-Нээлттэй нийгэм форумд: “Улсын төсвийн талаар сурвалжлах нь” эдийн засгийн сэтгүүлчидтэй хийх өглөөний уулзалт болно. Төсвийн талаар бичдэг, сурвалжлах сэтгүүлчдэд нээлттэй. Утас: 7611-3207.