Метроны геологийн судалгаа хийх цэгүүдийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-27 17:17:19

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Их багтаамжийн нийтийн тээвэр буюу метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу инженер, геологийн судалгааны өрөмдлөг хийх цэгүүдийг тэмдэглэлээ.


Метроны инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ. Эхний шатанд хээрийн судалгаа хийхээр төлөвлөж буй трассын дагуу газрын гадаргуугийн геологи, газарзүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байгаа юм. 


Тогтоосон байршлын дагуу зургаадугаар сарын 15-аас эхлэн 40 ширхэг цооногийг тус бүр 30 метрийн гүнтэй өрөмдөж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Үүний дараа метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөгийг 30, 50, 70 метрийн гүн хийх тул тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөн хаах, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг НЗДТГ-ын ХМОНХХ анхааруулжээ. 





Холбоотой мэдээ