“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувьд нэмэлт хувьцаа гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2024-05-22 13:46:45

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн 34 хувьд нэмэлт хувьцаа гаргахаар шийдвэрлэжээ.


Тус хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу авч хэрэгжүүлж, шаардагдах эх үүсвэрийг тооцож, зохих ёсоор шийдвэрлэж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.


Мөн хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Холбоотой мэдээ