Дөрвөн ам бүлтэй айл өрх хамгийн олон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-15 10:31:48

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2023 оны байдлаар 983.5 мянган өрх бүртгэлтэй байв.


Үүний 163 289 (16.6 хувь) нь 3 ам бүлтэй, 180 117 (18.3 хувь) нь 4 ам бүлтэй, 143 278 (14.6 хувь) нь 5 ам бүлтэй, 87 220 (8.9 хувь) нь 6 ам бүлтэй, 33 109 (3.4 хувь) нь 7 ам бүлтэй, 14 841 (1.5 хувь) нь 8 ам бүлтэй, 6688 (0.7 хувь) нь 9 ам бүлтэй, 6 176 (0.6 хувь) нь 10 ба түүнээс дээш ам бүлтэй аж.


Түүнчлэн, өнгөрсөн онд 17 408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4776 хос гэрлэлтээ цуцлуулсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 





Холбоотой мэдээ