ХӨВСГӨЛ: Улсын физикийн 35 дугаар олимпиад эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-09 13:32:55

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод улсын физикийн 35 дугаар олимпиад эхэлж, 21 аймаг, нийслэлийн 22 багийн 144 багш, сурагч оролцож байна.

 



Азийн физикийн олимпиадаас улсын физикийн олимпиад хүртэлх нэг жилийн хугацаанд БШУЯ, БЕГ-аас Монголын физикийн багш нарын анхдугаар сургалт, зөвлөгөөн, физикийн багш нарын шилдэг мэргэжлийн бүлэг шалгаруулах уралдаан, нийслэл, аймаг орон нутгийн багш, сурагчдыг хөгжүүлэх төлөвлөгөөт сургалт, физикийн шинжлэх ухааныг сурталчилсан байна.


Хөвсгөл аймагт өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн ерөнхий боловсролын 31 сургуулиар улсын физикийн XXXV олимпиадын тугийг аялуулан, сургалт, бүсийн массын олимпиад, физик судлагдахууныг сурталчлах үзэсгэлэн зэрэг нөлөөллийн аян, үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Хөвсгөл аймгийн физикчид улсын физикийн олимпиадаас 4 алт, 6 мөнгө, 1 хүрэл, Азийн физикийн олимпиадаас 1 хүрэл медаль хүртэж байжээ.

 

 

Холбоотой мэдээ