Путин, Эрдоган нар утсаар ярилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-06 11:21:11

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж, Турк улсад “Аккую” атомын цахилгаан станц барих, “Turkish Stream” хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэх болон Сирийн хямралын асуудлыг хэлэлцлээ гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Энэ сарын 10-нд Туркийн Истанбул хотноо болох Дэлхийн эрчим хүчний их хурлын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар уулзах ажээ. Үүнтэй холбогдуулан тэд хоёр улсын хамтын ажиллагаанд тулгамдаад байгаа асуудлуудын талаар санал бодлоо солилцсон байна.

Түүнчлэн хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг аажмаар сэргээж, эрчим хүчний салбар дахь хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, тэр дундаа “Аккую” атомын цахилгаан станц барих, “Turkish Stream” хийн дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд, Сирийн асуудлыг хэлэлцсэн гэж Кремлийн ордноос гаргасан мэдэгдэлд дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ