Өмнөговь аймагт цэрэг татлага явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 18:36:23

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2-р бүлгийн 9-р зүйл, Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны а/498-р захирамжийн дагуу Өмнөговь аймагт 2015 оны 2-р ээлжийн цэрэг татлагын ажил өнөөдрөөс Даланзадгад сумаас эхлэн зүүн сумдаар явагдаж эхэллээ.

Энэ удаагийн цэрэг татлагад Даланзадгад, Ханхонгор, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумд хамрагдах юм. Цэрэг татлагад цэргийн насны буюу 18-27 насны эрчүүд хамрагдах бөгөөд цэрэг татлагыг тасалсан иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.

Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд