ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-17 13:57:01

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт нэг килограмм ноолуур 170 000 төгрөгөөс эхэлсэн боловч энэ 7 хоногт үнэ буурч, өнөөдөр 165 мянган төгрөгийн үнэтэй байна.


Тус аймгийн малчид жилд 600-700 тонн ноолуурыг бэлтгэн нийлүүлдэг бөгөөд энэ жил ноолуурын чанар сайн байгаа гэнэ.

Хөвсгөл  аймгийн Төмөрбулаг сумын эрчим омгийн ямаа нь чанар сайтай ноолууртай учраас бусад аймгаас ноолуурын үнэ өндөр байдаг юм.




Эрчим омгийн ямаа манай орны өндөр уул, ойт хээрийн бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд бэлчээрээр маллахад зохицсон сахлаг хар хүрэн өнгийн хялгастай, бараан саарал, цайвар саарал өнгийн ноолууртай. Гэдэс хөлийн ноолуур хангалттай, хялгас ноолуураа давж ургасан байдаг бөгөөд бусад үүлдэр, омгийн ямаанаас 1,8-5,9 кг-аар илүү жинтэй бөгөөд амьдрах чадвар сайтай, урт ноолууртайгаараа онцлог юм.

 

 

Холбоотой мэдээ