Залуу энтрепренерүүдийг санхүүжилтээс гадна сургалтаар дэмжиж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-15 13:36:12

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны ЖДБ-ийн cанхүүжилт, хөгжлийн газрын Төв Ази, Монгол Улсын бүсийг хариуцсан захирал Симоне З.Атанасовски манай улсад ажиллаж байна.


Тэрбээр Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлагатай уулзаж, хоёр тал шинэ залуу бизнес эрхлэгч, гарааны энтрепренерүүдийг дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх боломжоор хангахын тулд зөвхөн санхүүжилтээр дэмжих бус сургалтуудад хамруулж чиглүүлэх нь чухал байгаа талаар санал солилцлоо.


ЕСБХБ болон МҮХАҮТ хооронд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой салбар олон бий. Танхимаас гаргаж буй санал, санаачилга бидний үйл ажиллгааны чиглэлтэй уялдаж байгаад таатай байна. Бид шинэ залуу үеийг дэмжиж, тэднийг бизнест хөл тавихад нь илүү өргөн хүрээнд хандах нь зүйтэй” гэв.


МҮХАҮТ-ын удирдлага “Бизнесийн сэргэлт Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлуудын талаар танилцуулаад залуу хойч үеийн бизнес эрхлэгчдийг бэлтгэх зорилго бүхий 10.000 залуусыг бизнесийн сургалтад хамруулах санаачилга хэрэгжиж эхэлснийг мэдээллээ. Түүнчлэн Танхимын хуулийн шинэчлэлийг хийснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам үр дүнтэй болгох боломжийг дэлгэрүүлж ярилаа. 

Холбоотой мэдээ