Нэг хоногийн дотор 5600 гаруй дүрвэгчдийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-04 11:26:51

РОМ. /ВВС/. Италийн Эргийн харуулын албаныхан нэг өдрийн дотор 5600 гаруй цагаач, дүрвэгчийг аварчээ. Өчигдөр явууулсан энэ ажиллагаа нь нэг хоногийн дотор явуулсан хамгийн том аврах ажиллагаануудын нэг аж.

Цагаачид Ливийн эргээс завь хөлөглөн хөдөлсөн байна. Эргийн харуулууд 40 орчим завь хөлөглөсөн цагаачид, дүрвэгчдийг аварчээ.

Нэг цагаач амиа алдаж, нэлээд хэдэн цагаачийг нисэх онгоцоор эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдээлэл байна.

Олон улсын цагаачлалын байгууллагын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш Италид 132 мянган дүрвэгчид очоод байгаа аж.

720 хүн шахцалдан суусан байсан нэг завинаас 200 орчим хүүхдийг аварчээ. Хүүхдүүдийн ихэнх нь харгалзах хүнгүй явж байжээ.

Италийн эргийн орчимд даац хэтрүүлсэн нэгэн завь хөмрөн живсний улмаас 336 цагаач амь эрсэдсэн хэрэг гарснаас хойш гурав хоногийн дараа уг аврах ажиллагааг явуулсан байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ