Улаанбаатар-Дарханы замд гарсан эвдрэлийг засаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-03 10:11:47

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд томоохон хэмжээний эвдрэл гарч, аюултай нөхцөл байдал үүссэн талаар цахим орчинд мэдээлэл тархсан.


Тэгвэл эвдрэлийг засварлахаар холбогдох албаныхан ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн.


Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэхээр ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ