УБЕГ сонгогчдын нэрсийн жагсаалтыг өнөөдөр цахим хуудсандаа байршуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-01 09:59:05

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ оны 6 дугаар сарын 28-нд болохтой холбогдуулж сонгогчдын нэрийн жагсаалтыг өнөөдрөөс УБЕГ-ын цахим хуудсанд байршуулна.


УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг эхийн болон өөрийн нэр, нас хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна” хэмээн заасан. 


Иймд иргэд хуулийн хугацаанд багтаан https://election.burtgel.gov.mn/ холбоосоор өөрийн мэдээллийг нягтлах боломжтой.

Холбоотой мэдээ