ДОРНОД: 4000 гаруй оюутныг үзлэг шинжилгээнд хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-16 16:42:42

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Политехникийн коллежийн 4000 гаруй оюутныг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулжээ.


Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Дорнод аймаг “Эрүүл оюутан” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хугацаанд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан оюутнуудын 50 гаруй хувь нь амны хөндийн өвчтэй гарчээ. Тиймээс жил бүр 200 оюутны шүдийг хувийн эмнэлгүүдтэй хамтран эмчилж эрүүлжүүлж байна.


Аймгийн ЭМГ, дээрх сургуулиудын удирдлагатай гэрээ байгуулж, оюутнуудаа ЭМД-ын санхүүжилтэд бүрэн хамруулсан байхыг зөвлөжээ.   

Холбоотой мэдээ