ОУВС-гийн дараагийн тэргүүн ирэх сард тодорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-15 10:57:32

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 15 /Reuters/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ дараагийн тэргүүнийг сонгох үйл явцыг эхлүүлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын эцэс гэхэд нэр дэвшигчийг сонгохоо төлөвлөж байна гэж ОУВС-гийн Удирдах зөвлөлөөс мэдэгджээ.  


ОУВС-гийн одоогийн тэргүүн Кристалина Георгиевагийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа есдүгээр сарын 30-нд дуусах юм.


“Дэлхийн санхүүгийн системийн төвд байдаг тус санг удирдахад шаардлагатай байр суурь бүхий амжилттай нэр дэвшигчийг сонгохыг чухалчилж байна гэж зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.


Мягмар гарагт Европын Холбооны Сангийн сайд нар К.Георгиеваг ОУВС-гийн тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгохыг дэмжсэн байна. Уламжлал ёсоор Европын орнууд ОУВС-гийн тэргүүнийг, харин АНУ Дэлхийн банкны тэргүүний албан тушаалыг хаших хүнийг санал болгодог.


Өдгөө 70 настай К.Георгиева нь ОУВС-г 1944 онд  байгуулснаас хойш 12 дахь тэргүүнээр нь ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт тэрбээр тус байгууллагыг хоёр дахь удаагаа удирдах нь нэр төрийн хэрэг байх болно гэж мэдэгджээ.


ОУВС-гийн Удирдах зөвлөл “зөвшилцсөний үндсэн дээр дараагийн тэргүүнийг сонгох шийдвэртхүрэхийг зорьж байгааг мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ