Зураач Х.Эрдэнэ-Очир "Талын анир" бие даасан үзэсгэлэндээ 20 гаруй бүтээлээ дэлгэжээ

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-03-10 21:02:33

Тэгү, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Хасааноовын Эрдэнэ-Очир абстракт чиглэлийн монгол ахуйг харуулсан "Талын анир" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ БНСУ-ын Тэгү хотын "MONA" арт галерейд гуравдугаар сарын 7-нд нээлээ.


Энэ үзэсгэлэнд тэрбээр 20 гаруй бүтээлээ дэлгэсэн бөгөөд тал нутгийн нүүдэлчдийн ахуй, зан заншил, уламжлалыг абстракт төрлөөр харуулахыг зорьжээ.


Тэрбээр үзэсгэлэндээ “Талын салхи-1,2”, “Талын эгшиг”, “Хөх ногооны униар”, “Морь”, “Талын үдэш”, “Амар тайван”, “Учрал-1,2”, “Адуучид” зэрэг олон бүтээлийг дэлгэжээ. Зураач Х.Эрдэнэ-Очир уран бүтээлээрээ дамжуулан аливаа зүйлд гэгээлэг хандах, амар амгалан байдал, хүмүүст аз жаргал сайн сайхныг түгээхийг хүсдэг гэж хэллээ.