Завхан аймаг Герман улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-01 02:52:40

Герман улсаас манай улсад суугаа Элчин сайд Штифэн Дупел гэргийн хамт Завхан аймагт гурван хоногийн хугацаатай ажиллаад буцлаа.

Тэрээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн зүгээс орон нутагт хэрэгжиж байгаа төслүүдтэй газар дээр нь танилцаж, аймгийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсон байна.

Мөн  “Монгол шатар” арга хэмжээний нээлтэнд оролцож Отгонтэнгэрийн дархан цаазтай газарт хэрэгжиж байгаа Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн төслийн үйл явцтай танилцаж Отгонтэнгэрийн байгалийн цогцолборт газруудаар зочилжээ. Түүнчлэн  аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзалт хийж цаашид нийгэм эдийн засаг, боловсролын салбар, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллахаар болжээ.

Дашрамд дуулгахад Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс Завхан аймгийн Политехникийн коллеж дээр “Ашигт малтмалд суурилсан мэргэжлийн боловсрол” төсөл,  Эрчим Хүчний Үр Ашиг төсөл гэхчлэн зургаан төсөл хэрэгжиж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ