Facebook, Instagram хэвийн ажиллаж эхэлснийг мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН, 2024
оны гуравдугаар сарын 6 /DW/. Дэлхий даяарх Facebook, Instagram, Threads-ийн хэрэглэгчид өөрсдийн хаяг руу нэвтрэх боломжгүй болсон саатал доголдлыг шалгаж байна гэж Meta Platforms мягмар
гарагт мэдэгджээ.
Интернэтийн
доголдлыг хянадаг Down Detector платформын мэдээлснээр, дэлхий даяар Meta-гийн хэд хэдэн платформ дээр томоохон саатал гарсан талаар мэдээлэл
ирсэн байна. Тодруулбал, Facebook ажиллахгүй байна гэсэн 500 мянга орчим гомдол ирсэн бол 70 мянган хэрэглэгч Instagram ажиллахгүй байна гэж гомдлыг ирүүлжээ.
“Манай үйлчилгээнд нэвтрэхэд асуудалтай байгааг бид мэдэж байгаа. Бид яг одоо уг асуудал дээр
ажиллаж байна” гэж Meta-гийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун X /хуучнаар Twitter/ хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Цагаан ордны
зүгээс ч мөн энэ асуудалд хяналт тавьж байгаагаа мэдэгджээ.
Мягмар гаргийн
орой Э.Стоун компани “асуудлыг аль болох хурдан шийдсэн” гэдгийг уламжилжээ. Down Detector мөн Facebook болон Instagram
ажиллахгүй байна гэсэн гомдол мэдээллийн
тоо хэвийн түвшинд
дөхөж байгааг мэдээлсэн байна.
Өнгөрсөн жилээс
X-тэй өрсөлдөж эхэлсэн Threads микроблогийн платформ тасалдсан тухай мэдээллүүд мөн гарсан байна. Гэхдээ Meta-гийн WhatsApp-д нөлөөлөөгүй бололтой байна.
Ихэвчлэн зар сурталчилгаа гаргагчдад зориулсан
мэдээлэл нийтэлдэг Facebook-ийн хуудсанд бичсэнээр "олон нийтийн сүлжээнд томоохон доголдол үүсээд байгаа бөгөөд инженерийн
багууд асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхээр ажиллаж байна”.
Facebook-ийн
хувьд хэрэглэгчид нууц үгээ зөв оруулсан ч хаяг руугаа нэвтрэх боломжгүй болсон бол Instagram дээр
мэдээлэл шинэчлэгдэхгүй байжээ. 2021 онд мөн Facebook, Instagram, WhatsApp хэдэн
цагийн турш доголдож байсан юм. Тухайн
үед Down Detector уг тасалдлыг урьд өмнө гарч байгаагүй
хамгийн том доголдол байсан гэж мэдэгдэж байв.