Баянтэс сумын сургуулийн барилга дулаан алдагдалгүй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНГерманы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төслөөс Баянтэс сумын 75 хүүхдийн дотуур байрыг 220 хүүхдийн хичээлийн байр болгон засвар шинэчлэлийн ажлыг хийн улсын комисст хүлээлгэн өгчээ.
Энэхүү засвар шинэчлэлийн ажил нь нийтдээ 689 сая төгрөгийн санхүүжилттэй бөгөөд Баянтэс сумын ОНХС-аас 60 саяыг, аймгийн ОНХС-аас 100 саяыг, үлдсэн 529 сая төгрөгийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төслөөс санхүүжүүлсэн байна. Сургуулийн барилгын их засварын ажлыг Б.Санжсүрэн захиралтай “Хан жаргалант стоунс” ХХК-ийн хамт олон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ. Иргэд ОНХС-ийн хөрөнгийг төсөвлөх, төлөвлөх үйл явцад саналаа өгөх байдлаар оролцож сумынхаа хөгжил дэвшлийн төлөө ирээдүйгээ харсан томоохон хөрөнгө оруулалтын ажлыг хийж болдгийн нэг жишээ нь энэ боллоо.
Дулаалгын засвар шинэчлэлийн үр дүнд хүүхдүүд тав тухтай, дулаахан орчинд амьдарч хичээл номондоо шамдах боломжтой болсонд тус сумын иргэд, сурагчид сэтгэл хангалуун байгаагаа нээлтийн үеэр онцолж байв.
Б.Мягмарсүрэн/Завхан/