ХӨВСГӨЛ: Мөсний баярын үеэр “Нүүдэлчдийн өвөл” түр үзэсгэлэн гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-27 11:33:56

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Төв музейгээс "Хөх сувд-2024" мөсний баярын үеэр Хатгал тосгонд “Нүүдэлчдийн өвөл” сэдэвт түр үзэсгэлэн гаргана.


Энэ үеэр цаатан, дархад ард иргэдийн гэрийн эдлэл, хэрэглэл, нүүдлийн соёлыг харуулсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлнэ.

Хөвсгөл аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулж, 1967 онд музей болон өргөжсөн байна.




Төв музей өнөөдөр сан хөмрөгтөө 4000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 4 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна.


Музей өөрийн гэсэн стандартын байргүйн улмаас нийт үзмэрийн 30 гаруй хувийг дэлгэн үзүүлдэг бөгөөд нүүдлийн түр үзэсгэлэнгүүдийг аялагч иргэдэд зориулан тогтмол гаргаж байна. 

 

Холбоотой мэдээ