М.Цукерберг Өмнөд Солонгост зочилно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-02-21 15:10:05

СӨҮЛ, 2024 оны хоёрдугаар сарын 21 /Yonhap/. Facebook олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг энэ сарын сүүлчээр Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байгаа тухай холбогдох албаныхан лхагва гарагт мэдэгдлээ. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаагаа Өмнөд Солонгост зочлох гэж байна.


Фэйсбүүкийн толгой компани болох Meta Platforms-ийн гүйцэтгэх захирлын айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа боловч 2013 оны зургаадугаар сард Өмнөд Солонгост айлчлахдаа Samsung Electronics компанийн тэргүүн Ли Жэ Ёнтой уулзаж байсантай адилаар энэ удаад ч түүнтэй уулзаж магадгүй юм.


Meta” компани мөн М.Цукерберг, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нарын хооронд уулзалт зохион байгуулах хүсэлт гаргасан бөгөөд ерөнхийлөгчийн тамгын газар үүнийг “нааштайгаар авч үзэж байна гэж тамгын газрын төлөөлөгч Yonhap агентлагт мэдээлжээ.

Холбоотой мэдээ