Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд зудтай бүс нутагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-02-21 10:07:02

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улс орон даяар цас, зудын байдалтай байгаа энэ үед “Малчдад туслая” аяны хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг орон нутгийг зорилоо.


Тэд малчид, малын эмч нарт зудын эрсдлийг хүндрэл багатай даван туулахад шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, инновацын бүтээгдэхүүний тусламж хүргэх юм. 


Орон нутагт ажиллах эрдэмтэн судлаачдын багт Эмгэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнгөн-Очир, Бодис солилцоо биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Будрагчаа, Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Цогтбаатар, жолооч Б.Отгонбаяр нар нэгдэж төвийн бүсийн аймгуудад ажиллах юм.


Холбоотой мэдээ