Сар шинийн өдрүүдээр үйлчлэх автобусны тоог нэмэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны
хоёрдугаар
сарын 11
/МОНЦАМЭ/. Сар шинийн өдрүүдэд
гэр хороолол болон хот хоорондын автобусны тоог нэмээд буйг Нийслэлийн нийтийн
тээврийн газар болон АТҮТ-өөс мэдээлж байна.
Тодруулбал, Сар шинийн
өдрүүдэд гэр
хорооллын алслагдсан чиглэл
болох Шархад,
Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаанхуаран, Санзай
чиглэлийн автобусны тоог нэмж, иргэдэд үйлчилж байна.
Сар
шинийн баярын өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын
автобус цагийн хуваарийн дагуу үйлчилж
байна.
Орон нутаг буюу хот хооронд зорчих тээврийн хэрэгслийн тоог
мөн нэмээд байна.
Ингэснээр баярын өдрүүдэд иргэд заавал хувийн тээврийн хэрэгслээр биш нийтийн
тээврээр үйлчлүүлэх боломжтой хэмээн
мэдээлж байна.
Нийтийн
тээврийн үйлчилгээтэй холбоотой санал,
гомдлыг
7004-4040 дугаарын утсаар хүлээн авч буй
аж. Хот
хооронд зорчих тасалбар болон цагийн хуваарьтай холбоотой мэдээллийг АТҮТ-өөс авах боломжтой. Цагаан сарын
өдрүүдэд нийтийн тээврийн маршрутад ямар нэгэн өөрчлөлт орохгүйгээр зөвхөн автобусны тоог нэмж үйлчилж
байна.