ДОРНОГОВЬ: Анхан шатны эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-30 14:17:22

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн анхан шатны эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангагджээ.


Тухайлбал, сувилагчийн зэвэрдэггүй ган тэргэнцэр, эмийн хэрэгсэл бүхий яаралтай тусламжийн иж бүрдэл цүнх, эмнэлгийн хэрэгслийг ариутгах зориулалтын хайрцагдижитал термометр, үзлэгийн ор /кушетка/, олон үйлдэлт принтер зэрэг зургаан төрлийн нийт 27,4 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл байгаа юм.


Дээрх тоног төхөөрөмжийг Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын ажлыг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд нэгдүгээр сарын 29-нд нийлүүлжээ.

Холбоотой мэдээ