НИТХ-ын хуралдааныг хойшлууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-24 15:21:04

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн өмнөх автозамын уулзвар дээр өнгөрсөн шөнө болсон осол, түүнээс үүдэлтэйгээр бий болсон дэлбэрэлт, гал түймэрт эрдэнэт хүмүүсийн амь нас эрсдэн, олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал болсон.


Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ослын хор уршгийг арилгах, тусламж үзүүлэх, сэргээн босгох хойшлуулшгүй ажлыг Нийслэлийн онцгой комисс, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагууд зохион байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа аж.


Тэгвэл энэ сарын 25-нд буюу маргааш хуралдахаар байсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг түр хойшлуулах захирамжийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан гаргажээ.

Холбоотой мэдээ