“Miami Heat”-ийн дасгалжуулагч түүхэнд байгаагүй том гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-10 17:34:49

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 10 /CBS/. Сагсан бамбөгийн “Miami Heat багийн ахлах дасгалжуулагч Эрик Споэлстра бол NBA-гийн шилдэг дасгалжуулагчдын нэг бөгөөд саяхан тэрбээр хамгийн өндөр үнийн дүнтэй шинэ гэрээ байгуулснаар дээд амжилт тогтоолоо. 


ESPN сувгийн Адриан Войнаровскийн ярьснаар, Э.Споелстрагийн энэхүү найман жилийн хугацаатай 120 сая долларын гэрээ бол NBA-гийн дасгалжуулагчдад төдийгүй Хойд Америкийн спортын аль ч багийн дасгалжуулагчид амлаж байгаагүй хамгийн өндөр мөнгөн дүн юм.


Өнгөрсөн зун San Antonio Spurs” багийн ахлах дасгалжуулагч Грег Попович гэрээгээ сунгаж 5 жилийн хугацаатай 80 сая долларын гэрээ байгуулснаар жилд дунджаар 16 сая доллар буюу жилийн хамгийн өндөр цалин авч байгаа хэдий ч Э.Споэлстрагийн шинэ гэрээний үргэлжлэх хугацаа нь урт (жилдээ ойролцоогоор 15 сая доллар) учраас нийт мөнгөн дүн нь илүү байгаа аж.


Өдгөө 53 настай Э.Споэлстра Miami Heat багийг 15 жил гаруй хугацаанд дасгалжуулж, NBA-гийн финалд зургаан удаа хүргэж, хоёр удаа аварга болгосон юм.



Холбоотой мэдээ