БАЯН-ӨЛГИЙ: Нэгдсэн эмнэлэг Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасагтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-10 14:29:53

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг Хавдар хөнгөвчлөх эмчилгээний  бие даасан тасагтай боллоо.


Тус тасгийг Хүүхдийн эмнэлгийн 4 дүгээр давхарт байрлуулсан бөгөөд 5 өрөө, 14 ортойгоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.


Тасагт одоогоор 2 их эмч, 4 сувилагч ажиллаж байгаа. Цаашид эмч, сувилагчдын тоог нэмэх аж.


Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасагт хорт хавдраар өвчилсөн иргэдэд хими, туяа, хөнгөвчлөх эмчилгээ хийнэ.


Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг сүүлийн 30 жилийн хугацаанд хавдар хөнгөвчлөх үйлчилгээг Мэс заслын тасаг дотор хэдхэн ор ашиглаж өвчтөнүүдэд үзүүлж ирсэн. Одоо бие даасан тасагтай болж, цаашид  хавдрын хагалгаануудыг орон нутагт хийх зорилт дэвшүүлэн эмч мэргэжилтнүүдээ бэлтгэн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ