ӨВӨРХАНГАЙ: Үйлдвэрийн бүсэд 15 га газрыг төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны нэгдүгээр
сарын 5 /МОНЦАМЭ/. Арвайхээр
суманд үйлдвэрийн бүсэд
нийт 15 га газар төлөвлөн 70 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Тухайн бүсэд үйлдвэрийн кластер бий болгох зорилтыг аймгаас тавьж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар мал төхөөрөх хоёр үйлдвэр, нэг цех, хоёр цэг, мах боловсруулах нэг үйлдвэр ажиллаж байгаа юм. Мал төхөөрөх үйлдвэрийг дагасан өлөн боловсруулах үйлдвэрийг 2023 оноос ажиллуулж эхэлсэн байна.
Мөн “Ноос ирээдүй” ХХК нь ноос угаах, самнахаас гадна эсгий туурга, оёдлын цехийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд
150 мянган тн самнасан ноос, есөн
мянган м2 эсгий, аяны болон энгийн хөнжил, олбог, гадуур хүрэм
зэргийг 4-5 мянган ширхэг
үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж
байна.
“Арьс
ирээдүй” ХХК 2.8
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд нэг сая ширхэг малын арьс, шир
боловсруулах үйлдвэрийг 2021 онд
байгуулахад орон нутгаас цэвэрлэх байгууламжийн газрын асуудлыг шийдвэрлэсэн.
Үүний үр дүнд 50 орчим ажлын байр шинээр бий болсон байна.