Шинээр батлагдсан хуулийн хүрээнд холбогдох дүрэм, журам, шийдвэрийн төсөлд санал авч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр дүрэм, журам, шийдвэрийн төслийг боловсруулж байна. Тодруулбал,
Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын
тооны дээд хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
тогтоолын төсөл
/https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/657ac69beaca082574cb536a/,
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг
тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон
гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмын төсөл
/https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/6582601eeaca082574cb5388/,
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг
бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмын төсөл
/https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/6582a481eaca082574cb5389/,
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дүрмийн төсөл
/https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/6583e61aeaca082574cb53a4/,
“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын
Засгийн газрын тогтоолын төсөл
/https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/658d34f3eaca082574cb53bd/,
Барилга барих зориулалтаар олгосон газар нь цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын шаардлага хангаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хэмжээг 1 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх журмын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/658d38a9eaca082574cb53be/-д иргэдээс санал авч эхэлсэн байна.
Иргэд саналаа
өгөхийг хүсвэл https://ulaanbaatar.mn/votes хуудсаар дэлгэрэнгүй
танилцан, холбогдох мэйл хаягаар саналаа илгээх боломжтой ажээ.