“Хадлан тэжээл” болзолт уралдааныг ирэх сард дүгнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-26 16:15:11

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж “Хадлан тэжээл” болзолт уралдааныг долдугаар сарын 28-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд аймгийн малчин өрх, аж ахуй нэгжүүдийн дунд зохион байгуулж байна.

“Монгол мал” үндэсний хөтөлбөр, Дорноговь аймгийн эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, малчин өрх бүр  малын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх,  хангамжийг нэмэгдүүлэх, улмаар малчин өрхийн идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа болзолт уралдааныг дүгнэх хугацаа ойртож байна.

Арваад үзүүлэлт бүхий шалгуурыг давж  тэргүүн байрт шалгарсан сумыг 500 мянга, удаах байрт шалгарсныг нь 300 мянган төгрөгөөр шагнана.

Харин идэвх санаачилгатай ажилласан гурван малчин өрх 100-300 мянга, идэвх санаачилгатай ажилласан  хоёр аж ахуй нэгжийг тус бүр 300 мянган төгрөгөөр урамшуулах ажээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ